Jay Z, Beyonce нар дэлхийг тойрон зуны турш аялан тоглож байгаа ч тэд Италийн Капригийн ойролцоо далайд гурван хүүхдийн хамт тансаг усан онгоцон дээр халуун ам бүлээрээ цагыг зугаатай өнгөрүүлж байна. Дуучин, түүний реппер нөхөр амралт, зугаалганд мөнгө харамладаггүй бөгөөд 180 сая долларын Кисмет хэмээх тансаг зэрэглэлийн усан онгоцон дээр тав тухтай амрахаар шийджээ. Өнгөрсөн жил гэхэд хосууд 147 сая долларын орлого олжээ. Америкийн тэрбумтан Шахид Хан нь уг усан онгоцыг эзэмшдэг бөгөөд мөн хөл бөмбөгийн клубын эзэн ажээ. Усан онгоц нь тансаг интерьер дизайнтай, нүд алдам усан сангаас аваад гоо сайхны салон, кинотеатртай ажээ. Дотоод засал чимэглэлийг олонд алдартай дизайнерууд урласан учраас чамин тансаг хийц, засал нь хэн бүхнийг алмайруулна.