Жирвэгэр сахал, улаан малгайгаараа олонд танигдсан Супер Мариогийн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн билээ. 

Тус бүтээл шүүмжлэгчдээс тун тааруухан үнэлгээ авсан ч ашиг орлогоороо “Box office”- т тэргүүлж эхэллээ. Тодруулбал, Супер Марио Брос хүүхэлдэй нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо дэлхийн зах зээлээс 377 сая ам.долларын ашиг олсон байна.

Энэ нь дэлхийн хамгийн алдартай анимейшн бүтээл болох “Frozen 2” амжилтыг даруй 20 сая ам.доллароор ахиулсан үзүүлэлт аж. Энэ эрчээрээ Супер Мариа Брос энэ жилийн хамгийн дуулиантай бөгөөд ашиг орлоготой уран бүтээл болох нь. 

Сонирхуулахад, Итали сантехникчийн хөгжилтэй дүрээр сэтгэлд хоногшсон Супер Марио энэ жил 40 нас хүрчээ. Японы анимейшн уран бүтээлчдийн ур чадварыг дэлхийд таниулсан Мариод зориулан "Universal Pictures" бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бүтээсэн нь ийнхүү амжилт дагуулж эхэллээ. 


Эх сурвалж: BBC