Х.Оргил
01 сарын 17, 2020
Булган аймагт сураггүй алга болсон нэгэн иргэний унаж явсан машин шатсан байдалтайгаар өчигдөр олджээ.
Тодруулбал, Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг "Сээрийн гарам” гэдэг газарт 65 настай, эрэгтэй малчин Б "Нарийн хайлааст” гэдэг газраас "Лэганс” загварын, автомашинтай гарсан ч зөвхөн автомашиныг олсон байна.
Уг дуудлагаар малчныг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, Орхон сумын Цагдаагийн хэсгийн 3 алба хаагч, ар гэрийн 6 хүн, нийт 14 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтайгаар эрэн хайжээ.
Өчигдөр 11:40 цагт түүний хүргэн Г тус аймгийн Онцгой байдлын газартай утсаар холбогдсон бөгөөд, малчин Б-г “Өвөр шанд” гэдэг газар малчин Ч гэдэг айлд эсэн мэнд очсон байна гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.