Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран арга хэмжээ явуулж эхэллээ. Тэд хүүхдүүдийг ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий  үнэрлэн амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг сурталчилан таниулах, нөлөөллийн арга хэмжээ авахаар болсон байна. 

Мөн сургуулийн ойролцоох дэлгүүрүүдэд шингэрүүлсэн шатдаг хий зарж байгаа эсэх дээр үзлэг шалгалт  хийх ажээ. Мөн томоохон худалдааны төв, зах, супер маркет, хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний цэгүүдэд хамтарсан үзлэг шалгалт явуулж байна. Хуулиараа 21-ээс доош насны хүнд шингэрүүлсэн шатдаг хий зарах хориотой ажээ.