МОСКВА. /Аиф/. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Консерватив намын шинэ удирдагчийн нэр тодорсны дараагийн өдөр буюу ирэх 7 дугаар сарын 24-нд залгамж халаагаа шилжүүлэхээр төлөвлөж байна.

Т.Мэйн албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Их Британийн хатан II Елизавета Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох хүсэлтийг хүлээн авч, шинээр сонгогдсон Ерөнхий сайдыг албан тушаалд нь батлах аж. 

Их Британийн шинэ Ерөнхий сайдын нэр Консерватив намын 160 мянган гишүүний дунд санал хураалт явуулсны дараа буюу ирэх сарын 23-нд тодрох юм.  

Сануулан дурдахад, Консерватив намын дарга болон Их Британийн Засгийн газрын тэргүүний албан тушаалын төлөө Их Британийн Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон болон одоогийн Гадаад хэргийн сайд Жереми Хант нар өрсөлдөж байгаа юм.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг