Б.Баясгалан
10 сарын 02, 2018
Энэ сарын 1-нээс эхлэн иргэдийн гомдол, мэдээллийн дагуу жолоочийг торгох хууль хэрэгжиж эхлээд байна.
Үүнтэй холбоотойгоор иргэд, жолооч нарын замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, дүрмийн зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран энэ 10 дугаар сарын 1-ний өдрөөс “E-Police” аппликэйшнийг нэвтрүүллээ.
Тус аппликэйшнийг ашиглан иргэд дүрэм зөрчсөн жолоочийн талаарх гомдол мэдээллийг Тээврийн цагдаагийн байгууллага руу илгээх юм.
“E-Police” аппликэйшнийг хэрхэн хэрэглэх зааврыг дүрс бичлэгээр хүргэж байна.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.