ЛОНДОН. /BBC/. Англи, Уэльсийн жолооч нарыг автомашин барих үедээ чихэвч ашиглахыг хориглох саналыг Их Британийн парламентын зарим гишүүн дэвшүүлжээ.

Одоогийн хууль тогтоомж нь автомашин жолоодох үедээ утасгүй чихэвч ашиглан бусадтай ярих нь “аюулгүй мэт” буруу ташаа ойлголт төрүүлж байгааг парламентын гишүүд анхааруулсан байна. 

“2003 оноос хойш жолооны ард байх үедээ утсаа гараараа барин ярихыг хориглосон хэдий ч чихэвч ашиглан харилцах нь үүнтэй яг ижил эрсдлийг учруулдаг” гэж Зам тээврийн асуудал хариуцсан хорооноос мэдээлжээ. Засгийн газрын зүгээс энэ талаар мэдэгдэхдээ, хууль хэрэгжиж буй бүс нутгуудын жолооч нар гар утсаа үргэлж хянуур болгоомжтой ашиглах хэрэгтэй гэжээ. 

Парламентын гишүүдийн дэвшүүлсэн саналын талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг 2019 оны сүүлээр иргэдэд танилцуулах аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг