Таны хадгаламж даатгалтай юу?

Х.Оргил
04 сарын 10, 2019

Манай улс зургаан жилийн өмнөөс Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын хуультай болсон. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр төрийн ачаалал багасч, банкууд өөрсдөө харилцагчдынхаа итгэлийг алдахгүй байх үүднээс хадгаламжийг нь даатгуулж эхэлсэн байдаг.

Хуулиар Монголбанкнаас банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан банк хадгаламж эзэмшигчдийнхээ хадгаламжийг хадгаламжийн даатгалд заавал даатгуулж, даатгалын хураамж төлдөг. Дараах банкууд хадгаламжийн даатгалд хамрагдсан.

Татан буугдсан Капитал банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Төв банкнаас томилогдсон эрх хүлээн авагч албан ёсны мэдээлэл ирүүлсний дараа уг мэдээлэлд үндэслэн 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөрийг ХААН банкаар дамжуулан олгож эхлэх аж. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.