Засгийн газар энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаараа аймгуудын баяр наадмын хугацааг тогтоосныг хүргэж байна.

-Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4 ,5-нд,

-Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,

-Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,

-Төв аймгийнх долдугаар сарын 8,-10

-Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9, 10

-Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.

-Мөн аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.