Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн нэр дээр байгаа эд хөрөнгийн жагсаалтыг ил болгож буйг мэдэгдлээ.

Тэрээр "Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группын захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой. Ш.Батхүүгийн нэр дээр 185 объёокт /эд хөрөнгө/ буюу нийт 98 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө байна. 

Олон нийтийн дунд ихээхэн хардлага төрүүлэх болсон энэ асуудал шүүх, прокурорын шатанд хэрхэн шийдэгдэхээс цаашид олон зүйл шалтгаална. Тиймээс төрийг хохиролгүй болгох тал дээр шударга ажиллахыг хууль, хяналтынханд уриалах, хууль бусаар төрөөс их хэмжээний бонд, зээл авчихаад өдийг хүртэл эргэн төлөхгүй байгаа нэр бүхий хүмүүст анхааруулахын тулд “Жаст” группын эд хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болгож байна" хэмээлээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.


“Жаст” группын нэр дээр байгаа 185 эд хөрөнгийн жагсаалт: