2017-2018 оны өвөл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, түүнчлэн аймгийн төв, томоохон сум, суурингийн айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас долдугаар сард гаргасан билээ. Энэхүү тарифын хөнгөлөлтөд Засгийн газар 9.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү журам, тогтоолд заасны дагуу нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00 - 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. Ингэхдээ 100 хувийн хөнгөлөлт тооцох нэг сарын хэрэглээний дээд хязгаар 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 1500 кВт.цаг байна. Үүнээс илүү гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцох ажээ.

Хөнгөлөлт авахын тулд ирэх сарын нэгнээс өмнө цахилгааны төлбөр тооцоогоо барагдуулсан  байх журамтайг мэргэжлийн байгууллагаас сануулсан байна

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем төвийн, өмнөд, баруун, дорнод, Алтай–Улиастайн гэсэн 5 эрчим хүчний системтэй, нийт 330 гаруй сум, сууринг бүхэлд нь найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдсэн гэсэн мэдээг Эрчим хүчний яамнаас мэдээллээ.