МОСКВА. /TASS/. Дэлхийн хэвлэл мэдээлийн агентлагууд “TASS”агентлагт 115 жилийн ойн баярын мэндийг хүргэж, тус агентлагтай харилцан ашигтай, үр дүнтэй хамтран ажиллахын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.

"Олон жилийн түүхтэй, олон улсын тавцанд  нөлөө бүхий “TASS” агентлаг нь бидний сайн нөхөр, найдвартай түнш юм. 60 гаруй жилийн хугацаатай бидний марташгүй нөхөрлөл нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоорондын түншлэлийн харилцааны үлгэр жишээ болсон. Манай агентлаг хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэх, Орос, Хятадын бүх талыг хамарсан түншлэлийн харилцаагаа бэхжүүлж, стратегийн хамтын ажиллагааг шинэ үед хүргэхэд түлхэц үзүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс хоорондын соёлын гүүр болгон сурталчлахад  “TASS” агентлагтай цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж байна ” хэмээн Хятадын “Синьхуа” агентлагийн ерөнхийлөгч Цай Минжао “TASS” агентлагийн Ерөнхий захирал Сергей Михайловт баяр хүргэсэн цахилгаан илгээжээ. 


Түүнчлэн Францын “Agence France-Presse” агентлагийн Ерөнхий захирал Фабрис Фрис, Америкийн “Associated Press” агентлагийн дарга Гэри Прюитт, Их Британийн “Reuters” агентлагийн Их Британи, Ирландын асуудал эрхэлсэн редакцийн дарга Гай Фолконбриж нар TASS” агентлаг баяр хүргэсэн цахилгаан илгээсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг