ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийлэлийн прокурорд хүргүүлсэн саналын дагуу “Улаанбаатар төмөр замын  дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татсан талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Түүнийг төрийн өмчит компанийн мөнгийг хууль бусаар ашигласан, албан ёсны хянагдах ёстой гарын үсэггүйгээр эдгээр асуудлуудтай холбон шалгаж байсан юм. 

Тодруулбал Д.Жигжиднямаа нь өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг, оффшор бүсэд бүртгэлтэй компаниас өөрийн дансаар дамжуулан 200 мянган доллар гүйлгээ хийсэн байж болохуйц сэжигтэй зөрчил илэрсэн аж.

Тэгвэл өчигдөр уг хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Д.Жигжиднямааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр шалгахдаа "Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт " Замын даргын албан тушаалд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, улсын хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлсэн байна.