Баруун аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас нийт нутгаар  дулаан, хур тунадас Увс аймгийн ихэнх нутаг, Завхан аймгийн хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр өмнөх үеэсээ 2-5 градусаар дулаарна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 12-14м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 18-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

 

Төвийн аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас нийт нутгаар дулаан, хур тунадас Хөвсгөл аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар хоногийн эхэн болон сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ,  харин хоёрдугаар болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ 2-5 градусаар дулаарна.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл сс с үртэл ширүүс ч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

 

Зүүн аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас нийт нутгаар дулаан,  хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ 2-5 градусаар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр, гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

 

Говийн аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас нийт нутгаар дулаан,  хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүс ч шороон шуурга шуурах төлөвтэй.