Б.Баясгалан
10 сарын 22, 2020
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Төсвийн үндсэн үүрэг нь орлогын хуваарилалтыг бий болгох, дахин хуваарилах юм. Мөнгөтэй хэсгээс мөнгийг нь өндөр татвараар аваад эрүүл мэнд, боловсрол, ажлын байр бий болгох шаардлагатай зэрэг бусад хэсэг рүү шилжүүлэх ажлыг хийдэг хамгийн том платформ бол төсөв. Манай төсөв энэ үүргээ хийж чадаж байна уу гэвэл чадахгүй байна. Тухайн хүн уул уурхайн компани эрхэлж байна уу, жижиг, дунд үйлдвэр эрхэлж байна уу ялгаагүй 10 хувийн татвар авдаг авдаг нь шударга бус, байж болохгүй зүйл. Ийм болохоор орлого талдаа реформ хийх хэрэгтэй байна.
Зарлага талдаа орж ирсэн мөнгийн яаж үр ашигтай зарцуулах вэ гэдэг асуудал байна. Үүнд хамгийн чухал гуравхан зүйл бий. Эдгээр нь боловсрол, эрүүл мэнд, ажлын байр юм. Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш олон удаа ажлын байрны талаар асуусан. Нэг ч тоо надад хэлсэнгүй. Ажлын байрыг хэн хариуцаж явах юм бэ. Бид өнөөдөр халамж ярихаасаа илүү ажлын байр ярьдаг баймаар байна. Тухайлбал, Манай тойргийн Шувуу, Өлзийт хороололд "хүүхдийн мөнгө олгосноос болоод ногоо хураах хүнгүй болчихлоо. Ажил хийх хүнгүй болсон. Энэ асуудлыг яах вэ гишүүнээ" гэж иргэд асууж байна. "Коронавирусийн хүндрэл байна. Гэхдээ цаашид энэ асуудлыг шийдээд явах боломжтой" гэсэн байдлаар хариулж байгаа.
Тэгэхээр төсөв бол зорилтот хэсэг рүү халамжийн бодлогоо хийдэг, нийт хэсэг рүү хийдэггүй байх бодлогыг дунд хугацаандаа авч явах шаардлагатай. Үүгээр дамжуулан төсвийн үндсэн үүрэг, ажлыг хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Орлого, нийгмийн тэгш бус байдлыг зохицуулах арга хэрэгсэл нь төсөв юм" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.24.58] ・ 2020.10.23 Хариулах
Аймгуудын ххүг ын авлига хээл хахууль хууль бусаар амьдрагч дарга нартаа хариуцлагад тооцоод төрд дахин битгий оруул.! Ажилдаа сайн байж болно ашиг сонирхолдоо автаж ажил хийгчээ болиул.!!! Дорнодын ххүг ын дарга авгай бол авлигаар гаршсан хүн! Энэ хүнийг яагаад хариуцлагад тооцохгүй бна гэхээр аймгийн даргатайгаа авлига хээл хахууль хуваадаг! Охид хүүхэн зөөдөг өвөрт нь оруулдаг!!! Ийм удирдлагатай, төрийн үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргатай !!! Үг үйлдэл нь зөрчилдсөн худал хуурамч хүн
Зочин [64.119.21.191] ・ 2020.10.23 Хариулах
Үнээн. Хүүхдийн мөнгөнөөс хойш ажлын зараар ирдэг хүн алга.
Зочин [66.181.161.15] ・ 2020.10.23 Хариулах
teruugeer amidarlaa abch yawna gej baihgui baih aa.huuhed chin bas hubtsas omsoj idej uudag yumshdee
Санал болгох
1 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
2 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
3 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
4 Peak.mn сайт хүний эрхийн мэдрэмжтэй редакциудын нэгээр тодорлоо
5 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай