Интермед эмнэлэг, Энэтхэгийн Аполло эмнэлгийн эмч нартай хамтран телеанагаахын сүлжээг ашиглан төрөлжсөн мэргэжлийн оношилгоо эмчилгээний зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

Энэхүү үйлчилгээ нь онош нь тодорхойгүй өвчин, эмнэлзүйн хүнд тохиолдол зэрэг бүх төрлийн төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг зайнаас авах, зөв оношийг тодорхойлох боломжийг олгосноор цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлтийг бий болгоно.

Аполло эмнэлгийн Телемедициний үйлчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг үйлчилгээний нэг бөгөөд Интермед эмнэлэг тус эмнэлэгтэй хамтран Телерадиологийн үйлчилгээг нэвтрүүлээд 1 жил болж байна.

Телемедицин гэж юу вэ?

Энэ нь өвчтөний цаашдын эмчилгээ, менежментийг сайжруулах үүднээс мэдээлэл технологи ашиглан зайнаас эмчийн зөвлөгөө авах, эмнэлгийн мэргэжилтнүүд хооронд зөвлөлдөх, мэдээллийг дамжуулах замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ. Телемедициний суурь нь 20-р зуунд тавигдсан ба 40 жилийн өмнөөс АНУ, Европын Холбооны Улсуудад эрчимтэй хөгжиж ирсэн ба одоо үед ихэнх эмнэлэг, клиник, нийгмийн эрүүл мэндийн байгууллага, хувийн эмнэлгүүдийн салшгүй нэг хэсэг болсон байна.

Телемедициний давуу талууд:

·Гадаадын төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг гадаад улсыг зорих шаардлагагүйгээр авсанаар цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлтийг бий болгох

·Хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эмнэлэгт өөрийн биеэр ирэх боломжгүй өвчтөнд байгаа газраас нь зөвлөгөө авах

·Онош тодруулах, оношийн хоёрдогч баталгаажилтыг хийлгэх

·Олон төрлийн төрөлжсөн мэргэжлийн эмч нараас өвчтөн өөрийн онош, эрүүл мэнд, эмчилгээний талаар зөвлөгөө авах