23 жилийн түүхтэй Тэнгэр даатгал компани нь 2023 оны санхүүгийн тайлангаа Санхүүгийн Тайлагналын ОУ-ын Стандарт (“СТОУС) 17 буюу Даатгалын гэрээний шинэ стандартад нийцүүлж тайлагнаснаар Монгол Улсын даатгалын салбарт анхдагч компани боллоо.

Бичлэг үзэх:

Тэнгэр даатгал нь санхүүгийн тайландаа ОУ-ын шилдэг аудитын компаниудаар 10 гаруй жил тасралтгүй аудит хийлгэж буй цорын ганц даатгалын компани гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа маш нарийн шалгууруудыг давж Уоррен Баффетын Berkshire Hathaway Specialty Insurance даатгалын компанийн Монгол Улс дахь цорын ганц хамтрагчаар сонгогдсон билээ.

2023 онд даатгуулагчийнхаа нөхөн төлбөрийг шуурхай олгох чадварыг илэрхийлсэн Төлбөрийн чадварын харьцаа үзүүлэлт 176% буюу салбартаа хамгийн өндөр гарлаа.

Өнгөрсөн онд даатгуулагчдаас ирсэн 100 нөхөн төлбөрийн хүсэлт тутмын 97-г ажлын 2.5 хоногт олгож, нөхөн төлбөрийн үйлчилгээгээрээ тэргүүллээ. Бид харилцагчдын цаг зав, зардлыг хэмнэх зорилгоор нөхөн төлбөрийн материалыг цахимаар хүлээн авч ажилладаг. Тодруулбал, нийт нөхөн төлбөрийн хүсэлтийн 80%-ийг цахимаар хүлээн авсан бол 21%-ийн нөхөн төлбөрийг тухайн өдөрт нь шийдвэрлэж олгосон байна.

Тэнгэр даатгал нь хөрөнгө ба эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн зөвлөгөө өгдөг мэргэжлийн багтай бөгөөд корпорэйт харилцагчдын хөрөнгөд ямар нэгэн үнэ төлбөргүйгээр эрсдэлийн үнэлгээ хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр нягт хамтран ажилладаг.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зорилготойwww.edoctor.mn вэб сайт ажиллуулдаг бөгөөд өдөр бүр 5-10 мянган хүн уг сайтаас үнэгүй эрүүл мэндийн мэдээлэл авч байна.

Та Тэнгэр Даатгалтай утсаар холбогдож даатгалаа хийлгэх боломжтой.

НӨХӨН ТӨЛБӨРИЙГ 100% ОЛГОНО.