Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн Прокурорын газартай хамтраад өнгөрсөн сард Шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 64 этгээдэд гэнэтийн шалгалт хийжээ.

Эдгээр иргэдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад 20 этгээд хар тамхи, мансууруулах бодис дахин хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Мөн тэдний дөрвөн этгээд биедээ мансууруулах бодистой явж байсныг илрүүлжээ.

Иймээс шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй үндэслэлээр одоогийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хорих ял оногдуулжээ

Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест нь жирэмсний тесттэй л яг адилхан, биологийн дээж буюу шээсэнд дүрж үр дүнг шууд харах боломжтой байдаг.