ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас иргэн Т.Билэгжаргалыг баривчилж буй бичлэгийг сэрэмжлүүлэг болгох үүднээс нийгмийн сүлжээгээр хүргэсэн билээ. 

Энэхүү бичлэгт баривчилгаанаас гадна ээжийгээ зодож буй дүрс гарч байгаа нь олныг хэрдхийлгэсэн. Тэгвэл  ЦЕГ­ын Хар тамхитай тэмцэх газрынханд Facebook компаниас хүчирхийллийн агуулгатай бичлэг тараасан гэсэн анхааруулга илгээсэн байна. Хэдийгээр ЦЕГ-­ын Хар тамхитай тэмцэх газрынхан фэйсбүүк хуудсаасаа бичлэгээ устгасан ч хадгалж үлдсэн хүмүүс уг бичлэгийг тараасаар байгаа юм.