Эрүүгийн цагдаагийн албанаас хар тамхи мансууруулах бодис, хууль бус ан агнуур зэрэг гэмт хэргүүдтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.  

Энэ үеэр Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Зоригтбаатар мэдээлэл өглөө. 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи мансууруулах бодистой холбоотой  76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгаж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэргийн тохиолдол 34 хувиар, холбогдогч эдгээдүүдийн тоо 21 хувиар буурсан, боловч цагдаагийн байгууллагын хурааж авсан мансууруулах бодисын хэмжээ 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. 

Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт гарсан их хэмжээний мөс буюу метамфетамин бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийн талаар мэдээллээ. 

Тэрбээр:

"Африкаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн  метамфетаминыг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж шалгаж байна. Одоогоор  Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг Б, Баянзүрх дүүрэгт харьяалагддаг иргэн Э нарыг холбогдуулан шалгаж байна. 

Иргэн Э-г шалгах явцад тэрбээр Хонг Конг улсад хар тамхитай холбоотойгоор 10 жилийн хорих ял эдэлж байсан ба өнгөрсөн онд суллагдсан гэдэг нь тогтоогдсон" гэлээ. 

Мөн  ЦЕГ-аас олон улсын байгууллагуудтай хамтарч гадаадаас илгээсэн  этгээдийг илрүүлэхээр ажиллаж байгаа аж.


Ташрамд дурдахад Эрүүгийн хуулийн 20.7.3.3-т заасны дагууу  Хар тамхи,  мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол  5-12 жилийн хорих ялаар шийдтгэх хуулийн хариуцлагатай юм. 

Иймд гадаад улсаас уих хэмжээниймөнгө амласан аливаа шуудан, илгээмжийг хүлээж авахгүй байхыг ЦЕГ-аас иргэдэд анхаарууллаа.