Мак Миллерийн нас барсаныг зарласанаас хойш Арина Грандын инстаграм хүмүүсийн сэтгэгдэлээр бөмбөгдүүлж эхэлсэн байна. Түүний үхэлд дуучиныг буруутгаж байгаагаа илэрхийлжээ. 

Баасан гаригт хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн Мак Миллерт, Калифорнийн түргэн туслахаар очсон боловч тэр гэртээ нас барсан байхыг олжээ. 26 настай реппер 2016 оны 8 сараас энэ оны 5 сар хүртэл дуучин Ариана Грандетай хувийн харилцаатай байсан юм. 

25 настай дуучин бүсгүй түүний үхлийн дараа цочирдож, сэтгэл нь өвдөж байгаагаа илэрхийлжээ. Тэр Миллерээс салаад удаагүй, хошин шогч Пете Девидсонтой сүй тавьсанаа зарласан билээ. Гранде өмнөх харилцаагаа “хор, хөнөөлтэй” гэж дүгнэсэн бөгөөд Арианатай үерхэхээс өмнө Миллер хэдэн жилийн турш хар тамхины нөлөөнд байсан байна. 

Тэр Инстаграмын сэтгэгдэл бичих эрхийг хаажээ. Учир нь хүмүүс “энэ бол чиний буруу”, “ чамаас болсон” гэх мэт онцгүй сэтгэгдэл үлдээсэн байна. Миллер залуугаасаа алдар нэрийг олж, “оддын өвчин”-тэй тулахаас гадна, түүний салалт амаргүй байсан бололтой. Дуучин Арианагаас салсаныхаа дараахан согтуугаар жолоо барьж хашлага мөргөн зугтаасан гээд асуудлууд үүсгэж байжээ.

Ариана Гранде твиттерээр “ Бид хоёрын харилцаа эрүүл биш, муу нөлөөтэй байхад -Чи харилцаагаа үргэлжлүүл гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Би хүүхэд асрагч биш, бас ээж нь ч биш. Би түүнд анхаарал тавьж түүнийг эрүүл байлгахын тулд дэмжиж бас залбирдаг байсан. Гэхдээ түүний биеэ авч явах, удирдах чадваргүйд эмэгтэй хүнийг буруутгах эрхгүй.” хэмээн бичиж байжээ. Миллер түүнд зориулан олон дуугаа зориулж бичсэн бөгөөд түүний найз нь Арианаг буруутгасаны хариуд ингэж хариулт өгч байсан байна.