Тонга улсын цагдаагийн ажилтнууд 58 килограмм кокаин төрлийн мансууруулах бодис худалдан авч байсан хоёр залууг үйлдэл дээр нь баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Уг мансууруулах бодисын үнэ зах зээлийн ханшаар 14.8 сая ам.доллар болох байсан аж. Хаапай арал дээр явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үеэр тус улсын цагдаагийн ажилтнууд дээрх хэргийг үйлдсэн 26-28 насны хоёр иргэнийг баривчилсан байна.

Цагдаагийн комиссар Стефен Калдвэл хэлэхдээ “Мансууруулах бодистой тэмцэх нь зөвхөн цагдаагийн бие бүрэлдэхүүний төдийгүй Тонга улсын өмнө тулгараад буй хүндхэн сорилтуудын нэг болж байна” гэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг