Ариана Грандэгийн найз залуу Пэтэ Дейвидсоны фенүүд нь сүй тавьсан гэх дуулиан нь худал шуугиан уу эсвэл бодит мэдээлэл үү гэдэгт эргэлзэж байсан билээ. Уг мэдээлэл тархсаны дараагаар Дейвидсон, Жимми Феллоны Лхагва гаригын оройн шоунд орохдоо уг сенсац үнэн болохыг мэдэгджээ. Тэрээр “Би тэмцээнд ялагч болсон мэт санагдаж байна” гэжээ. Тэдний харилцаа ил болоод сар ч болоогүй тэд сүй тавьсан нь олонд ил боллоо.