Женнифер Лопез, Бен Аффлек нар албан ёсоор гэрлэсэн талаар Лопезийн ойрын эх сурвалж CNN агентлагт мэдээлжээ. Хосууд бямба гарагт Лас Вегаст ойр дотныхоо хүмүүсийг урьж цомхон ёслол хийж хуримласан байна. 

Алдарт дуучин бүсгүй хуримынхаа талаар өчигдөр цахим хуудсаараа мэдэгдээд төгсгөлд нь хатагтай Женнифер Линн Аффлек хэмээн бичжээ. Мөн тэрбээр,

"Өнгөрсөн шөнө бид Вегас руу нисэж, дөрвөн хосын хамт гэрлэлтийн гэрчилгээгээ гардлаа. Шөнө дунд гэхэд жижигхэн цагаан хуримын сүмд очсон. Тэд эелдгээр хаалгаа онгойлгож дараа нь бид бяцхан сүмд хуримын тангараг уншиж, насан туршдаа зүүх бөгжөө солилцсон. Энэ бол бидний төсөөлж байсан шиг хамгийн гайхалтай сайхан хурим байлаа." хэмээн бичсэн байна.

Тэдний хайрын түүх 20 гаруй жилийн турш үргэлжилсэн билээ.  Алдарт хос анх 21 жилийн өмнө "Гигли" романы зураг авалтын талбайд танилцаж, гэмт хэрэгтнүүдийн дүрийг хамт бүтээснээр дотноссон түүхтэй.  Үүнээс 11 сарын дараа сүй тавьсан ч хэвлэл мэдээллийн анхааралд хэт их өртсөн гэсэн шалтгаанаар хуримаа хойшлуулж, улмаар 2004 оны 1 дүгээр  сард албан ёсоор сүйгээ цуцалсан юм.

Бен Аффлек энэ оны 4 дүгээр  сард Женнифер  Лопезд дахин гэрлэх санал тавьсан гэнэ.

Эх сурвалж: CNN