Алдарт дуучин Женнифер Лопез саяхан найз залуу Алекс Родригостойгоо Италийн Каприд амраад ирсэн билээ. Үүний дараагаар тэд маш загварлаг хувцаслан Нью-Йорк хотын NBC студид ирсэн нь олны харааг булаажээ.  43 настай Алекс цэнхэр өнгийн хослол өмсөж, 49 настай Женнифер ягаан өдөөр чимэглэсэн богино даашинзтай ирсэн байна. Түүний богино даашинз нь булчинлаг хөлийг нь гайхуулахаас гадна тэрээр ягаан өнгийн гялалзсан сандаль өмссөн нь тун ч дэгжин харагдана. Хүрэн өнгийн урт үсээ мөлчийлгөн боосон ба тоорон өнгөөр хацраа өнгөлөн, хөх өнгөөр смоки будалт хийжээ.  Тэд гар гараасаа хөтлөлцөн, студиэс гарч явахдаа фенүүд рүүгээ инээмсэглэн далласан байна. 

Энэ оны 2 дугаар сараас хойш тэдний харилцаа дотноссон бөгөөд түүнээс хойш бие биеээсээ алхам ч холдоогүй гэхэд буруудахгүй. Тэд сүй тавих гэж байгаа тухай цуурхалын талаар дуучин Женнифер Лопезаас тодруулахад “ Бидэнд хугацаа хэрэгтэй. Би өнгөрсөнд олон алдаа гаргасан. Одоо тогтвортой байх насанд хүрсэн учир бүх зүйл болох цагтаа л болно. Би амьдралдаа сэтгэл хангалуун байна" хэмээн хариулжээ.