Тэсэлгээний бодис дэлбэрсний улмаас 30 настай иргэн 30 метрийн гүнд амь насаа алджээ

Х.Оргил
08 сарын 27, 2019

Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн “Завгийн хяр” гэдэг газар тэсэлгээний хэрэгслийн осол болж 30 настай иргэн амь насаа алдсан дуудлага тус аймгийн ОБГ-т ирсэн байна.

Амь насаа алдсан иргэн хууль бусаар ашигт малтмал олборлож явсан бөгөөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат ажээ. Тэрээр 30 метрийн гүнтэй нүхэнд тэсэлгээ хийх зорилгоор тэсэлгээний бодис авч ороод, бодис тэсэрсний улмаас нас барсан байна.

Дуудлагыг тус аймгийн ОБГ өчигдөр шөнө 20:25 цагт хүлээн авч 7 алба хаагч, 1 автомашинтайгаар цогцсыг гаргахаар ажиллаж байна.

Холбоотой сэдвүүд

дэлбэрэлт тэсэлгээнийбодис

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.