Х.Оргил
01 сарын 02, 2020
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргаж байгаагаа дуулгасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг зарим эдийн засагч, хуульчид шүүмжилж байна. Тухайлбал МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан уг шийдвэрийн талаар "Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргах бүрэн эрх ҮАБЗ-д байхгүй. Энэ хүн ийм шийдвэр гаргуулах бүү хэл ингэж ярьж буйгаараа хууль дээдлэх ёсыг үгүйсгэж,Үндсэн хууль дахь эрх мэдлийн хуваарилалт руу халдав.Түүнийг Eрөнхийлөгчийн бүрэн эрхээ дахин зөрчсөн гээд Цэцэд дахиад өгөх хэрэгтэй" хэмээн жиргэжээ.
Мөн эдийн засагч Д.Ангар "ҮАБЗөвлөл нь тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцэх хуультай юу? Хэрвээ тэтгэврийн зээл нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж үзвэл хэлэлцэж болох байх. Харин тэр тохиолдолд тэтгэврийн зээлийг тэглэх биш харин бүр зогсоох шийдвэр гаргамаар юм" гэж үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгчийн үзэл бодлын талаар нэр бүхий жиргээчид ийнхүү жиргэснийг хүргэж байна.
ҮАБЗөвлөл нь Тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцэх хуультай юу? Хэрвээ тэтгэврийн зээл нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж бн гэж үзвэл хэлэлцэж болох байх. Харин тэр тохиолдолд тэтгэврийн зээлийг тэглэх биш харин бүр зогсоох шийдвэр гаргамаар юм.
— Angar Davaasuren (@angar_d) January 2, 2020
2017оноос Eрөнхийлөгчийн тэргүүлсэн ҮАБЗ ЗГ-т даалгавар өгч, УИХ-д хууль батлахыг зааж, шүүгч, УEП зэрэг албан тушаалтныг үзэмжээрээ түдгэлзүүлж огцруулуулдаг болов.Одоо мөн нийгэм, эдийн засгийн бодлого шийддэг болж байна уу? УИХ, ЗГ, шүүхийн эрх хэмжээ хайчив? Ийм дур зоргоороо https://t.co/fh3QJnrZ6o
— Munkhsaikhan O. (@munkhsaikhan_o) January 1, 2020
Маргаашгүй юм шиг аяглах юм. Монголын ирээдүй болсон алаг үрсийнхээ нуруун дээр манай үеийнхэн өр л нэмж шилжүүлээд байх юм. Угтаа баялгийг бид хуримтлуулж ирээдүйдээ шилжүүлэх учиртай. Хүүхдийнхээ амьдрах орон зайг нь хумих биш өргөжүүлэх тал руугаа л явмаар байна. https://t.co/QtMqwYYorl
— Ganhuyag Ch. Hutagt (@ganhuyag) January 1, 2020
680 тэрбумын зээлтэй тэтгэврийн хөгшдөө өрөвдөж бнлдаа.
— Өөжгий Өлзий-Орших (@Mandolinchin) January 1, 2020
Ачаа нь хөнгөрвөл тэдэнд маань юутай сайн.
Тэгэхдээ -2.1 их наядын алдагдалтай 2020 оны төсөвтэй, 15.000.000.000 юаний своп хэлцлийн өрөө төлөх, том бондуудын төлбөрөө төлж эхлэх Эх орноо бүүр их өрөвдөж бн.
Монголчууд төр барих эрхээ энэ 75 мануухайд түр зээлдүүлсэн. Женкод өр тэглэх эрх олгогдоогүй, ҮАБЗ шийдвэр биш зөвлөмж гаргадаг, Үндсэн хуулийн бус. Хүрэлсүх огтоос сонгогчдоос мандатгүй. Занданшатар зөвхөн хурал даргалагч. Парламентийн эрх мэдэл дээрэмдүүллээ. УИХ хаана байна?
— Гонгоржав ГАНБАТ (@g_ganbat) January 1, 2020
Шинэ жилийн мэндчилгээ, тэтгэврийн зээлийн тэглэлт хоёроор
— Мөнхчулууны Зоригт (@m_zorigt) January 2, 2020
Ерөнхийлөгч УИХ-ыг засагтай, МАНАН-тай юутай ийтэй нь хяналтандаа авснаа зарласан.
Улс төрчид үргэлжлүүлэн бид зээл тэглэхгүй, бид зөвшөөрөхгүй мэт мэдэгдлээ хийсээр pic.twitter.com/FnM9L65k6J
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.