Peak.mn
06 сарын 17, 2025
ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг ирэх долоодугаар сард нээнэ хэмээн хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Дулааны цахилгаан станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хороонд барих бөгөөд 340Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Энэ хүрээнд 5 га талбайг чөлөөлөх ажээ.
Уг төсөл нь дулаан болон цахилгаан хангамжийн эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх сайн жишиг болно гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.
Тендерт одоогоор дөрвөн компани материалаа ирүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.