Энэтхэгийн Taмил Наду мужид 22 настай, 2 хүүхдийн ээж бүсгүй Тик Ток апп ашиглан амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ.

Ихэнх цагаа нийгмийн сүлжээнд тэр дундаа элдэв бичлэг хийж өнгөрүүлдэг түүнийг нөхөр нь шүүмжилж, гэр бүлдээ цаг зарцуулж анхаарал хандуулахыг хүссэн байна. Сарын өмнө болсон уг явдлаас болж тэд ам мурийж эвлэрээгүй явсан нь ийнхүү амиа хорлох шалтгаан болсон ажээ.

Бүсгүй амиа хорлохдоо хар өнгийн шилтэй хор их хэмжээгээр уусан бөгөөд үүнийгээ ч Тик Ток ашиглаж харуулсаар байжээ. Эм уусны дараа бүсгүй ихээр хүчтэй ханиалгаж, зовиурласан бөгөөд төд удалгүй амь насаа алдсан гэнэ.

Хөрш нь уг бичлэгийг хараад түргэн тусламж дуудсан ч бүсгүй хэдийн амьсгал хураасан байсан бөгөөд цагдаа нар хэрэг нээн ажиллаж байна.

Энэ бол Тик Ток ашиглан амиа хорлосон анхны тохиолдол биш юм. 

Өнгөрсөн оны долоодугаар сарын байдлаар Тик Токийг сард 500 сая, өдөрт 150 сая хүн идэвхтэй хэрэглэж буй. Мөн энэ оны эхний хагаст 45.8 сая таталтаар дэлхий дээрх хамгийн их татагдсан аппаар шалгарчээ.