Монголын говиос олдсон шинэ үлэг гүрвэлийг “Тиранозаврын өвөг” хэмээн зарлалаа

Хүдэрчулууны Хулан
06 сарын 12, 2025

86 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан гэх “Лууны ханхүү” /khankhuuluu mongoliensis/ нэртэй үлэг гүрвэлийг шинээр илрүүлснээр түүнийг манай гарагийн хамгийн том махчин амьтан гэгдэх Тиранозаврын өвөг байсныг тогтоогоод байна. 

Лууны ханхүү тиранозавраас 20 сая жилийн өмнө амьдарч байсан, дөрвөн метр орчим урттай, 750-1600 кг жинтэй буюу дунд хэмжээтэй үлэг гүрвэл байжээ. Өөрөөр хэлбэл, манай гарагийн хамгийн том тиранозавраас гурав дахин бага биетэй байж. Энэ ч утгаараа түүнийг “Хаан биш, ханхүү байсан” гэж үзэн энэхүү нэршлийг өгсөн байна. 

“Луугийн ханхүү”-гийн чулуужсан үлдэгдлийг Дорноговь аймгийн Баянширээ буюу монгол орны зүүн өмнөд говийн бүсээс анх 1970-аад оны үед анх олсныг Канадын Калгарийн Их сургуулийн палеонтологич Дарла Зеленецки 2020 оны шинэ технологиор дахин судалсны үндсэн дээр шинэ төрөл зүйл хэмээн хүлээн зөвшөөрч байв. 

“Лууны ханхүү” үлэг гүрвэлийн талаарх судалгааг “Nature” сэтгүүлд нийтэлсэн бөгөөд “Ройтерс”, “Вашингтон пост”, CNN-д онцолжээ.

Холбоотой сэдвүүд

олдвор үлэггүрвэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.