peak.mn
03 сарын 21, 2019
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей “Brexit”-ийг хойшлуулах хүсэлтийг Европын Холбооноос/ЕХ/ албан ёсоор хүсэхээр төлөвлөж байна.
Телевизийн “BBC” сувагт яамны эх сурвалжийн мэдээлснээр, хойшлуулах хугацаа дээд тал нь хоёр жил байж магадгүй ажээ.
ЕХ-г төлөөлөн “Brexit”-ийн асуудлаар хэлэлцэгч Мишель Барньегийн хэлснээр, Их Британиас “тодорхой төлөвлөгөө” авахаас нааш ЕХ хойшлуулах хүсэлтийг хүлээн авахгүй ажээ.
Одоогийн хууль дүрмийн дагуу Их Британи гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран 9 хоногийн дараа ЕХ-ноос гарах юм.
Т.Мейн ЕХ-той хэлэлцсэн гэрээг Их Британийн парламентын гишүүд өнгөрсөн долоо хоногт батлаагүй билээ. Тэд мөн ЕХ-ноос гэрээгүйгээр гарах болон “Brexit”-ийн үйл явцыг сунгахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Цаашид юу болох вэ?
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.