"Mission impossible" кино нь 6 ангитай  бөгөөд 1996 оноос хойш хийгдсэн ТАГНУУЛЧ-ын талаар үгүйлэх дэлхийн хамгийн сайн кинонуудын нэг юм. Тус киноны гол дүр болох Итан Хант буюу жүжигчин Том Круз энэ жил 56 нас хүрчээ. Тэрээр кинонд гүйцэтгэсэн даалгавар бүрээ маш их хөдөлмөрлөж, эрсдэлтэй алхмууд хийж бүтээдэг. Дэлхийн хамгийн өндөр барилгаас зүүгдэх, хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэлээс дүүжлэгдэх гээд эрсдэлтэй алхамуудыг тэрээр өөрөө хийдэг. Круз тухайн дүр бүхэнд ямар ч орлон тоглогчгүйгээр өөрөө даалгавруудыг гүйцэтгэдэг аж. Тэрээр найруулагчидаа түгшээж, олон галзуу үйлдэлүүдээрээ хамтран тоглогчидоо гайхашруулдаг. 

Түүний бүтээсэн эр зоригтой үзүүлбэрүүдийг эргэн сануулая.


Киноны ангиуд
Кино дэлгэцнээ
Киноны төсөв
Киноны ашиг
1
Mission: Impossible
1996.V.22
$80.000.000
$457.696.359
2
Mission: Impossible 2
2000.V.24
$125.000.000
$546.388.105
3
Mission: Impossible III
2006.V.5
$150.000.000
$397.850.012
4
Mission: Impossible
Ghost Protocol
2011.XII.16
$145.000.000
$694.713.380
5
Mission: Impossible
Rogue Nation
2015.VII.31
$150.000.000
$682.714.267
6
Mission: Impossible
Fallout
2018.VII.27
$178.000.000
$162.000.000
(2018/8/2 байдлаар)


#1 Дэлхийн хамгийн өндөр барилга руу авирсан үзүүлбэр (Mission Impossible: Ghost Protocol)

Тус киноны 4 дэх цувралд найруулагч Брэд Бөрд ажилласан бөгөөд Бурж Калифа нэртэй дэлхийн хамгийн өндөр барилга руу авирхад хүрдэг. Мэдээж энэ бол боломжгүй даалгавар кино учраас тэрээр 2,722 фут өндрөөс зүүгддэг. Энэ талаар тэр “ Зарим багын гишүүд зураг авалтанд зориулан цонхыг нь түр салгасан өрөөний шалан дээр ч гишгэхээс айж байсан. Зураг авалтын явцад хүчтэй сэнсээр үлээлгэн, би яг нисч байгаа юм шиг хэсэг байдаг. Тэр үед би нэг олсноос зүүгдсэн байсан учраас хөлөө тулгуур болгоход ашигласан гэжээ.

#2. Хөөрч байгаа онгоцонд ордог хэсэг (Mission Impossible: Rogue Nation)

Энэхүү дүр нь түүнээс хамгийн их зориг шаардсан үзүүлбэр юм. Тэрээр хөөрөх гэж байгаа онгоцон дээр үсрэн гардаг. Крүйз үнэн бодитой байлгахад үргэлж анхаардаг учраас уг киноны хэсгийн зураг авалтыг найман удаа давтсан байна.


Banner location

#3. Halo үсрэлт (Mission Impossible: Fallout)

Зургаа дахь киноны зураг авалтанд тэрээр Halo үсрэлт буюу өндөр агаарын даралтанд тэнгэрт шумбах үзүүлбэрийг гүйцэтгэсэн анхны жүжигчин болсон юм. Цэргийн сургуулилт шаардсан, өндөр эрсдэлтэй үсрэлтийг хүчил төрөгчийн масктай хийдэг бол киноны зураг авалтанд түүний нүүрийг халхлахгүй байхаар шийдсэн байна. Тиймээс тэд түүнийг амьсгалуулах нүүрийг нь ил харагдуулах тусгай ивүүр зохион бүтээсэн гэнэ. Тэрээр 25000 фут өндрөөс үсрэхдээ мөн жүжиглэлт хийх даалгаварыг давхар гүйцэтгэн газартай 2000футын өндөрт шүхрээ дэлгэсэн ажээ.

#4. Таазнаас зүүгдсэн үзүүлбэр  (Mission Impossible)

Бүхэл цувралын хамгийн алдартай хэсэг нь байж болох юм. Энэ хэсгийн үзүүлбэрүүд чухамдаа бодит болсон үйл явдал гэнэ. Зураг авалтын цаана болсон дүр зурагт тэр үнэхээр сайн тэнцвэрээ олж, акробатик үзүүлбэрүүдийг чадварлаг үзүүлсэнийг харж болно.


#5. Гүүрэн дээр пуужингаар харвадаг хэсэг (Mission Impossible III)

ЖЖ Абрамсын найруулсан: Impossible III шаардлагатай байсан орчин үеийн өөрчлөлтүүдийг хийсэн байна. Тэрээр хар эрчээрээ гүйн, машины дэлбэрэлтэнд шидэгдэхээс аваад олон хурц үзүүлбэрүүдийг харуулдаг. Тэрээр уг үйлдэлийг давтамжтай хийж төгс харуулахыг зорисон байна.



#6. Мотоцикльтэй Мороккод мөшгиж байгаа хэсэг (Mission Impossible: Rogue Nation)

Энэ зураг авалтыг хийхэд франчайзын багынхан түүнийг жолооны ард суулгахдаа сэтгэл түгшихгүй, тайван болсон байна. Хант Мороккогийн гудамжинд мотоцикльтой бүлэг этгээдийг хөөдөг хэсэг мөн л ур чадвар шаардсан үзүүлбэр байсан.



#7. Прага-т усан аквариумын дэлбэрэлтээс зугааж байгаа хэсэг (Mission Impossible)

Рестораны аквариумын дэлбэрэлт болж байгаа хэсгийн зураг авалтын үеэр ямар ч дижитал эффект ашиглаагүй ажээ. Энэ хэсэгт тэрээр 16 тонн уснаас зугатаж байгааг харуулдаг.