Саруулын Ариунжаргал
06 сарын 07, 2019
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп байгалийн гамшигт өртсөн хүмүүст холбооны улсын тусламж үзүүлэх тухай зарлигт пүрэв гарагт гарын үсэг зуржээ. Холбогдох мэдээллийг тэрбээр твиттер хуудсандаа тавьсан байна.
“Саяхан болсон сүйтгэлт хар салхины улмаас хохирсон америкчуудад туслахын тулд дөнгөж сая зарлиг гаргалаа. Энэ нь фермерийн аж ахуй эрхэлдэг, эдлэн газар эзэмшдэг америкчуудын хувьд, Жоржиа, Флорида, Айова, Небраск, Хойд Каролина болон Калифорни муж улсын хувьд маш чухал. Пуэрто-Рико ч мөн Ерөнхийлөгч Трампыг хайрлах ёстой” гэж тэрбээр бичжээ.
Телевизийн “CNN” сувгаар мэдээлснээр, гамшигт өртсөн америкчуудад тусламж үзүүлэхэд 19.1 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Тусламжийг сүүлийн жилүүдэд үер, хар салхи, ойн түймэрт өртөж хохирсон иргэдэд үзүүлэх аж.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.