АНУ болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг авч хэлэлцэнэ гэж Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, АНУ болон Умард Солонгосын яриа хэлэлцээний үеэр  талууд өргөн хүрээнд санал бодлоо солилцоно. Тухайлбал, АНУ болон Умард Солонгосын шинэ харилцааг бий болгохтой холбоотой тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэхийн сацуу Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт энэ сарын 12-нд Сингапурт болох билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг