АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японд айлчиллынхаа хоёр дахь өдрийг өнгөрөөлөө. Өнөөдөр тэрбээр Японы эзэн хаан болон түүний хатантай уулзсан байна. Үүний дараа ноён Трамп тус улсын Ерөнхий Сайд Шинзо Абэтай уулах юм. 

Ноён Абэ уулзалтыг угтан “Би Ерөнхийлөгч Дональд Трамптай олон улсад тулгараад буй Хойд Солонгос болон бусад асуудлын талаар ярилцах хүсэлтэй байгаа. Мөн Япон, Америкийн харилцаа нугаршгүй бат бэх гэдгийг ойлгуулна” хэмээжээ. 

Ноён Трамп өнөө өглөө хоёр улсын бизнес эрхлэгчидтэй уулзсан. Энэ үеэрээ Японы худалдааны арга барилыг шүүмжилжээ. Тэрбээр “Бид шударга нээлттэй худалдаа явуулахыг хүсдэг. Харин энэ цаг үед Японтой тогтоосон худалдаа шударга, нээлттэй биш байна. Гэхдээ удахгүй тийм болохыг би мэдэж байгаа. Бид харилцан ашигтай, чөлөөтэй худалдаа хүсдэг ч тийм байж чаддаггүй. Удахгүй тийм болох байх, би мэдэж байна” хэмээв.