Борооны улирал үргэлжилж буйтай холбоотойгоор нийгмийн аюулгүй байдлыг хангах үүднээс цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол үзэж байхыг аялагч, жуулчдад анхааруулж байна гэж Тайландын аялал жуулчлалын газраас баасан гарагт мэдээлэв.

Дээрх мэдээлэлд дурдсанаар, Тайландын цаг уурын хүрээлэнгээс өдөр тутам гаргадаг цаг агаарын урьдчилсан мэдээг үзэж, хүчтэй шуурга, аадар бороо болон өөр бусад байгалийн гамшигт үзэгдлээс болгоомжлохыг жуулчдад зөвлөж байгаа ажээ.

Хэрэв аадар бороо үргэлжлэн орсоор байх аваас аялал жуулчлалын үйл ажиллагаа хумигдаж, хойшлогдох бөгөөд аялал жуулчлалын компаниуд хариуцлагатай байж, жуулчдын эрүүл мэнд болон аюулгүй байдалд ямар нэгэн эрсдэл учирч болзошгүй эсэхийг сайтар тооцоолох хэрэгтэй гэж уг мэдээлэлд тэмдэглэсэн байна.   



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг