Амьдралд эзэмшиж болох хамгийн үр дүнтэй чадваруудын нэг бол үр дүнтэй цагийн менежмент юм. Хэрэв та цагаа зөв зохицуулж чадахгүй байгаа бол ажил болон хувийн зорилгодоо хүрэхэд тун бэрхшээлтэй.

Цаг хугацаа бол амьдралын хамгийн том тэнцүүлэгч юм. Таны нас, орлого, хүйс, арьс өнгө, шашин шүтлэгээс үл хамааран хүн бүрт хугацаа ижил хэмжээтэй олддог. Өөрөөр хэлбэл, хүн бүрт адил хоногийн 24 цаг бий. Харин түүнийг хэрхэн зөв ашиглаж, үр бүтээлтэй байх талаар хүргэж байна.


1. Зорилгоо зөвөөр тодорхойл

Зорилгоо тодорхойлох зөв, буруу арга бий. Хэрэв та зорилгоо зөвөөр тавиагүй бол танд зохих зорилт дутагдах бөгөөд энэ нь таныг замаасаа унахад хүргэнэ. Аливаа зүйлийг зөвөөр харахад туслах зорилгоор SMART зорилго тодорхойлох аргыг ашиглаарай. Эдгээр зорилгоо тавьсан үедээ түүнд хүрэхийг хүсч буй гүн гүнзгий утгатай эсэхээ шалгаарай.


2. Долоо хоногийн турш цагаа тогтмол шалга.

Долоо хоногийн турш цаг заваа хэрхэн зарцуулж байгаагаа үнэлж үзээрэй. Та юу хийж байгаа юм бэ? Үүнийг тэмдэглэлийн дэвтэр эсвэл утсан дээрээ тэмдэглэ. 30 минут эсвэл нэг цагийн блок болгон хуваа. Та юу хийв? Цаг хугацаа алдсан уу? Цагаа сайн зарцуулсан уу? Хэрэв та квадрантын системийг ашигладаг бол тухайн үйл ажиллагаатай холбоотой квадратыг дугуйлж эсвэл тэмдэглээрэй. Долоон хоногийн эцэст та хаана, юунд хамгийн их цаг зарцуулсан бэ гэдгээ үзээрэй. Үр дүн нь таныг цочирдуулж ч магадгүй.


3. Имэйлийн хариу өгөх цагийн хуваарь гарга

Өдөржингөө имэйлээ унтраа. Таны имэйл орж ирэх үед анхаарал сарниулах нь амархан байдаг. Имэйлийг унших, хариу бичих цагийн хуваарь гарга. Хэрэв яаралтай зүйл байвал хэн нэгэн тан руу залгах эсвэл мессеж бичих болно. Гэхдээ имэйлээ нээлттэй байхад эдгээр анхаарал сарниулах нь таны бодлын урсгалыг тасалдуулж, анхаарлыг сарниулдаг.


4.  Муу зуршлыг арилгах

Бидний цаг заваа алддаг хамгийн том зүйл бол буруу зуршил юм. Netflix хэтрүүлэн үзэх, хэт удаан олон нийтийн сүлжээнд нэвтрэх, тоглоом тоглох, найз нөхөдтэйгээ ойр ойрхон архи уух зэрэг зуршлууд нь бидний цагийг хий дэмий үрсээр байдаг. Амьдралын том зорилгод хүрэхэд нухацтай ханддаг бол муу зуршлаа хаяж цагаа зөв ашиглаарай.


5. Ажиллаж байхдаа байнга завсарлага аваарай

Нэг судалгаагаар та 52 минут ажиллаад 17 цаг завсарлах хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж байна.  Ер нь нэг дор удаан ажиллах биш дундаа завсарлага авч, хийх нь биеийг бага ядраахаас гадна, ажлын бүтээмж өндөр байдаг байна.


6. Өглөө бүр бясалгал эсвэл дасгал хий

Энэ нь та цагаа илүү сайн удирдахад тусална. Өглөө бүр бясалгал, дасгал хийснээр тэнцвэртэй болдог. Амьдралынхаа хорт бодисыг хасч, дасгал хийснээр аливаад нухацтай хандаж, эрч хүч, тэсвэр тэвчээр, оюун санааны төвлөрөл эрс өөрчлөгдөж байгааг ажиглаарай.


7.  Маргааш хийх ажлын жагсаалтаа орой гарга

Орой бүр унтахынхаа өмнө маргаашийнхаа ажлын жагсаалтыг гарга. Зорилгоо харж, түүнд хүрэхийн тулд юу хийж чадахаа хараарай. Хийх ажлын жагсаалт гаргаснаар та тухайн өдрийн зорилгоо үр дүнтэй тодорхойлж байгаа хэрэг юм. Өдөр тутмын зорилгод хүрэх нь илүү хялбар бөгөөд илүү том зорилгод хүрэхэд тусалдаг. Гэхдээ энэ нь хийх зүйлсийн жагсаалтыг бий болгосноор болдог.


8. Олон нийтийн мэдээллийн програмын мэдэгдлийг унтраа

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн аппликешнүүдийн анхааруулга цаг заваа гаргахад тань тус болохгүй. Энэ нь мэдээж танд хор хөнөөл учруулж байна. Тэднийг унтраа. Найз нөхөдтэйгээ тохиолдож буй бүх зүйлийг мэдэхэд цаг тухай бүрт нь сэрэмжлүүлэх шаардлагагүй. Энэ чухал биш. Хамгийн чухал зүйл бол сэтгэл санаагаа тайван байлгаж, үүрэг даалгаварт илүү сайн төвлөрч чаддаг байх явдал юм.



Эх сурвалж: Entrepreneur