АНУ-ын Лос Анжелес хотод энэ сарын 7-нд эхэлсэн цагдаагийн дэлхийн наадмаас манай тамирчид 13 алт, найман мөнгө, найман хүрэл медаль хүртээд байна.
Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Эрдэнэцогт Powerliftingийн +120 кг-д мөнгөн медаль, Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Ууганбаяр цагдаагийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээний Powerlifting -120 кг-д мөнгөн медаль авчээ