Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгагдаж байсан Д.Төмөр гэгч этгээд Урьдчилан хорих 461 дүгээр ангиас өчигдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр оргон зайлж орон даяар эрэн сурвалжлагдсан билээ.

Түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж өнөө өглөө Дорноговь аймгаас баривчилсан болохыг ЦЕГ-аас мэдээлэв.

Оргодол Д.Төмөр 2019 оны зургаадугаар сарын 21-ний 06:00 цагийн үeд Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах гарахаар зэхэж байсныг Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд барьсан байна. Одоо Замын-Үүд дэх цагдагийн хэлтэст шалгаж байна.