Цахилгаан, дулааны тарифыг шинэчлэн мөрдүүлнэ

Peak.mn
02 сарын 22, 2019

Эрчим хүчний зохицуулах хорооноос айл өрхийн болон аж ахуйн нэгжүүдийн цахилгааны болон дулааны эрчим хүчнийг үнийг шаталсан байдлаар нэмэгдүүлэхээр болсон тухай мэдээллээ. 

Цахилгааны тарифыг энэ оны 4-р сарын 1-ээс 7-р сарын 1-ийг хүртэлх хугацаанд 4 үе шаттай нэмэгдүүлнэ. Ингэхдээ цахилгааны тариф 4 сард 3 төг-өөр, СЭХ-ийг дэмжих тариф 1.5 төг-өөр, 5 дугаар сарын 1-ээс цахилгааны тариф 6 төг-өөр, СЭХ-ийг  дэмжих тарифыг 3 төг-өөр, 6-р сарын 1-ээс цахилгааны тарифыг 7 төг-өөр, СЭХ-ийг дэмжих тарифыг 3.5 төг-өөр, 7 сарын 1-ээс цахилгааны тарифыг 8 төг-өөр, СЭХ-ий дэмжих тарифыг 3.9 төг-өөр тус тус нэмэгдүүлнэ. 

Харин дулааны тарифыг мөн энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.