Ц.Даваасүрэн: Сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж болзошгүй

Х.Оргил
09 сарын 16, 2018

Дулааны IV цахилгаан станц ТӨХК-д гэмтэл гарсны улмаас өчигдөр Улаанбаатар хотын хэмжээнд 2-3 цаг орчим цахилгаан хязгаарлагдсан билээ.  Одоогоор хотын 80 орчим хувьд тогийг өгсөн байна. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тодруулга өгөхдөө

"Өнөөдөр ДЦС-IV  зогссо. Улмаар бусад ДЦС-ууд зогссон асуудал гарлаа. Энэ нь аваар осол, технологийн_гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол хэрэглэгчид цахилгаангүй болсон. Одоогийн байдлаар ДЦС-IV хэвийн байдалд орж эхэлж байна. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байна. Миний урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна" гэсэн юм.

Бичлэг:

Холбоотой сэдвүүд

ц.даваасүрэн цахилгаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.