АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, түүний хаана байгааг тогтоолгохоор Интерполд гэх мэдээлэл гараад байгаа билээ.
Тэгвэл ерөнхийлөгч асан тэрбээр энэхүү ярианд хариулт өгөн твиттер хуудаснаа жиргэжээ.
Тэрбээр иргэний "Та нарт яагаад хууль үйлчилдэггүй юм бэ? Жирийн нэг амьдралын боломж муу залууст яагаад хууль үйлчилдэг юм бэ?" гэсэн асуултад "Ёстой доо, би хуулиа биелүүлэхгүй бол хэн биелүүлэх билээ. Би хуулиас зугатаагүй. Би хуулийг, хуулийн байгуулагын ажлыг дэмждэг. Харин би хууль бустай, хулгайтай тэмцдэг" хэмээн хариулсан байна.
Мөн "Төрийн өндөр дээд албан тушаалд удсан хүмүүс хуулийн засаглалаа яагаад шударга болгочихож чадалгүй яваад байдаг юм бэ? Хүндээ юу, тогтолцоондоо юу?" гэсэн асуултад "Шударга нийгмийг нэг жилд, эсвэл нэг үеийн амьдрах хугацаанд байгуулах боломжгүй. Монгол улс шүүхийн хараат бус байдал, авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлээрээ 18-67%, 40 байраар цөөхөн жилд ахиж байсан. Дэвшлээ хадгалаад, сургамжаа хууль дүрэмдээ зөв тусгаад явах байв" хэмээн хариулсан аж.
Элдэв улс төр, зодоон, хэрүүлээс хол явах гэж их хичээлээ. Хоёр монгол хүн зодолдохоор бүтэн Монголын ажил унаад байдгийг яс махаараа ойлгосон. Одоо дүрмээ өөрийн чинь хэлдэгээр өөрчлөхгүй бол дороо эргээд л байх нь дээ.
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) February 15, 2020
Хуулийнханы өнөөдрийн ажил өнөөдөртөө үлдэхгүй. Хожим олон жил, арван, зууны дараа тэр хавтаст материалтай хүмүүс танилцана. Ёстой кино хийнэ, түүх бичнэ, сургалтын case болгоно. Өнөөдөртөө бид бие биенээ хэмлэж, элдэвээр шүүж чадна. Харин ирээдүйн өмнө бид бүгд үнэн байх ёстой.
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) February 15, 2020
Жиргээ хараагүй хэд хонож. Бөх барилдахгүй, сэтгүүлчдийг дуудаж байцаасан, намайг хайж байгаа гэнэ. Би хуулийн байгуулагад хаана, ямар ажилтай яваа мэдээллээ өгсөн юмсан. Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно. Байршил тогтооход заавал Интерполоор яахнав, дижитал ертөнц шүү дээ.
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) February 15, 2020
192.82.73.58
Хариулах 2020.04.07
Элбэгдорж нөхөрийг алааад эд зүйлсийг нь хураачихаа ямар ядаргаатай юм
0 1