Байгалийн түүхийн музейг нурааж шинэчлэн барихаар тендер хүртэл зарлагдаад буй. Түүхийн гэрч болсон энэхүү байгууламжийг нураахын эсрэг цахим орчинд "Элийрэгч" нэрээр танил болсон Цоггэрэлийн Уянга бүсгүй тэмцэж буй.

Тэрбээр музейн барилгыг нураахыг эсэргүүцэж сэргээн засварлах боломжийг олон улсаас эрэлхийлжээ.Тухайлбал музейн хүчитгэх инженер техникийн шийдлийн тал дээр Глобаль байгууллагыг олжээ. Мөн санхүүжүүлэх эх үүсвэрийг нь олон улсын сангаас олж, дэмжлэг үзүүлэх ЭСЯ-тай нь ч холбогдсон аж. 

Олон улсын мэргэшсэн Глобаль байгууллага гэхэд сэргээн хүчитгэх арвин туршлагатай бөгөөд Гайди Байдак Хааны ордонг сэргээн зассан түүхтэй аж.

Гэвч манай талаас Засгийн газар музейн барилгыг нураах шийдвэр гаргаж уг ажлыг зогсоогоод буй. Иймээс тэрбээр иргэдийн дэмжлэгийг хүссэн байна.