Тогтохбаярын Ариунзаяа
08 сарын 18, 2025
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.
Тодруулбал, өнөөдрөөс эхэлж нийтийн тээврийг дэмжихээр 44 хяналтын камер, 30 цагдаа, 38 шалгагч байцаагч ажиллаж байгаа аж.
Наймдугаар сарын 25-наас эхэлж тэгш сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцоно. Өөрөөр хэлбэл, ТЭГШ ТООГООР ТӨГССӨН БОЛ: Наймдугаар сарын 26, 28, 30-нд, Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-нд хөдөлгөөнд оролцоно.
СОНДГОЙ ТООГООР ТӨГССӨН БОЛ: Наймдугаар сарын 25, 27, 29, 31-нд, Есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13-нд хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцох аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.