Нутгийн ихэнх хэсгээр их хэмжээгээр орсон нойтон цасны улмаас улсын болон олон улсын чанартай авто замын зорчих хэсэгт цас их хэмжээгээр хунгарлаж мөстсөн, хальтиргаа гулгаа ихтэй байна. Мөн цасан болон шороо шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байх тул иргэдийг чухал шаардлагагүй тохиолдолд хөдөө, орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна.

Замын цагдаагийн газрын алба хаагчдаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон авто зам засвар, арчлалт хариуцсан байгууллагуудтай хамтран ажиллаж байна.



Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба