ОХУ-ын Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар шөнийн 02 цагаас хөлбөмбөгийн ДАШТ-ий гуравдугаар тойргийн G хэсгийн Панам-Тунисын шигшээ багуудын халз тоглолт болж, Тунисын шигшээ Панамыг 2:1-ээр хожлоо.

Энэ тоглолтын анхны гоолыг 33 дахь минутад Тунисын хагас хамгаалагч Яссин Мэрия өөрийн хаалганд авто гоол оруулснаар эхний хагас 1:0-ээр завсарлалаа.

Харин сүүлийн хагаст Тунисын довтлогч Фехреддин Бен-Юссеф 51 дэх минутад тэнцээний гоол оруулсан бол, Вахби Хазри 66 дахь  минутад дахин гоол оруулснаар, анх удаа ДАШТ-д оролцсон панамчууд Тунисын шигшээ багт 2:1-ээр хожигдлоо. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг