Хэвлэлийн Хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле Академитэй хамтран хэрэгжүүлсэн “OPEN DATA” төслийн хүрээнд opendata.mn портал сайтыг нээлээ. Уг сайтад төрийн 15 байгууллагын 20 бүлэг бүхий 200 гаруй өгөгдлийг нэгтгэжээ.

Тухайлбал АТГ, БОАЖЯ, БСШУСЯ, МХГ, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагын мэдээлэл багтсан байна.

Ийнхүү өгөгдлүүдийг нэг дор, нээлттэй байрлуулсан нь сэтгүүлчдэд дата ашиглах боломж, иргэдийн хяналтыг сайжруулах боломжийг бүрдүүлж байгаа юм. 

Хэрэв нээлттэй бус мэдээллүүд шаардагдвал хуулийн дагуу хүсэлт гарган авч, байршуулах аж.

Хэвлэлийн Хүрээлэн Германы Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Монголд дата буюу өгөгдөлд суурилсан сэтгүүл зүйг хөгжүүлэх, энэ чиглэлээр ажиллах сэтгүүлчдийг чадавхжуулах  “Open Data” төслийн сургалтууд хийж дата сэтгүүл зүйн бүтээлийн уралдааныг ч энэ үеэр шалгаруулсан юм. 

Дата сэтгүүл зүйн төсөлд хамрагдсан багуудын бүтээл:

  1. Today баг - “Дэмжих зорилготой ч дэмждэггүй сан”
  2. Brain storm баг - “Тэтгэврийн даатгалын сүүдэр”
  3. Datan баг - “Хүүхэд ба авто осол”
  4. Монгол Дата баг - “Улаанбаатар хотын ИТХ: Хэн нь хэн бэ?”

Эдгээр бүтээлээс Brain storm багийн “Тэтгэврийн даатгалын сүүдэр” бүтээл шалгарсан юм.

 Дэлхийн олон улс оронд тэр дундаа Солонгос, Япон зэрэг тэтгэврийн олон давхаргат тогтолцоог хэрэгжүүлдэг. Шимтгэлийг голдуу улсаас нь хариуцдаг жишиг бий. Уг тогтолцоогоор ажил хийдэг эсэхээс үл хамааран 15-59 насны бүх иргэд заавал хамрагдах ёстой юм. Хэрвээ энэхүү  тэтгэврийн олон давхаргат тогтолцоог Монголд хэрэгжүүлэх боломж бий гэдгийг тус баг хөндсөн юм.Үүнийг дата дээр анализ хийж тайлбарлахдаа хүн амын өсөлт хамгийн их байсан 1984 оны 65 насандаа тэтгэвэрт гарах иргэн дээр тайлбарлалаа. 

Энэ иргэн эхний 5 жилд сар бүр 6800 төгрөг дараагийн 5 жилд 13800 төгрөг гэх зэргээр 6 шатлалтай төлөхөд 34 жилийн дараа шимтгэл 107 сая 954 сая төгрөгтэй болох юм. 

Ингэснээр уг иргэн 2051 онд тэтгэвэрт гарахад үндсэн 3 сая 168 мянган төгрөгийн тэтгэврээс гадна 2 сая 292 мянган төгрөгийг сар бүр авч болох нь. Өнөөдрийн ханшаар бол 682 мянган төгрөг юм. Хэрэв үндэсний суурь даатгалын тогтолцоог хэрэгжүүлж чадвал 2051 онд тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэг их наяд 183 тэрбум төгрөгөөр буурах боломжтой гэсэн дүгнэлтийг хийжээ.

2020 оноос хөдөлмөрийн насны 1 сая 483 хүний тэтгэврийн даатгалд 320 орчим тэрбум төгрөг шаардагдахаар байна.  Ийм хэмжээний мөнгө засагт байгаа эсэхэд олон хүн эргэлзэх байх. Гэхдээ боломж байгаа гэдэг дээр тус багийнхан тайлбар хийв. Тухайлбал УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулдаг 5 тэрбум төгрөгийг нэгтгэхэд 380 тэрбум төгрөг, Эрдэнэс таван толгой ХК ногдол ашиг гээд боломжит хувилбарууд ч бий_