КАРАКАС. /Xinhua/. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Венесуэлд болсон төрийн эргэлт хийх оролдлогын үеэр наад зах нь 5 хүн амиа алдаж, 233 хүнийг баривчилсан тухай тус улсын Ерөнхий прокурор Тарек Уилльям Сааб мэдээлэв.


“Сөрөг хүчний удирдагчид болох Леополдо Лопез, Хуан Гуайдо нарын уриалгаар, урвагч цэргүүдийн дэмжлэгтэйгээр төрийн эргэлт хийхийг завдсан” гэж Т.Сааб телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр онцлон тэмдэглэжээ.


“Прокурорын ерөнхий газар 18 баривчлах зөвшөөрөл олгосны зарим нь зэвсэгт хүчний төлөөлөгчдөд холбогдолтой байсан” гэж Ерөнхий прокурор хэлжээ. Мөн тэрбээр, Дөрөвдүгээр сарын 30-нд юу болсон бэ? гэвэл төрийн эргэлт хийхийг уриалж, хуулийн дагуу байгуулагдсан Засгийн газрыг түлхэн унагааж, улс орныг цусанд живүүлж, хүний эрхийг зөрчихийг оролдсон гэж хэлсэн байна.



Төрийн эргэлт хийх оролдлогод оролцсон хүмүүсийн дунд Боливарын үндэсний гвардын тэргүүн асан Илич Санчез Фариас байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг