Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ажилтан, алба хаагч ээжүүддээ зориулан эх хүүхдийн өрөөтэй гаргажээ. Өнгөрсөн баасан гарагт тус өрөөний тохижуулалт засварын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулсан байна. 

Мөн энэ өрөөгөөр эмнэлгээр үйлчлүүлж буй бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ хуурайлах, тоглуулах боломжтой юм. Мөн “Монкон констракшн” компанийн зүгээс тус өрөөг тохижуулахад тусалжээ.