Б.Баясгалан
07 сарын 30, 2018
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улсаа БРИКС-ийн гишүүн орон болгохыг тус эвслийн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад /ӨАБНУ/ болсон дээд хэмжээний уулзалтад оролцогч улсуудад уриалжээ.
“Биднийг БРИКС-т хүлээж авбал, тус эвсэл "БРИКСТ" гэдэг нэртэй болох юм байна” хэмээн Т.Эрдоган хэлэхийн сацуу БРИКС-ийн гишүүн орнууд түүний саналыг халуун дотноор хүлээн авсныг цохон тэмдэглэжээ.
“Бид эдгээр 5 улстай “Их-20” бүлэгт багтдаг билээ. Биднийг эвсэлдээ хүлээн авахын тулд шаардлагатай алхмуудыг авч хэрэгжүүлээсэй гэж би хүсч байна. Мөн бид БРИКС-д өөрийн байр сууриа эзлэхийг хүсч байна” гэж Туркийн төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.
Одоогоор БРИКС-д Бразиль, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн 5 улс багтдаг билээ. Энэ эвслийн хамгийн анхны дээд хэмжээний уулзалт 2009 оны 6 дугаар сард болсон бөгөөд тэр үед ӨАБНУ БРИКС-д ороогүй байсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.